Тавтай морилно уу!

Та бүхэнд дэлхий болон монголд байх сонин хачин буюу сонирхолтой зүйлүүдийг танилцуулах болно.

2014-05-19, 21:11

Орон оронд хориотой байдаг хачирхалтай зүйлс №2

 Өмнөх нийтлэлийнхээ үргэлжлэлийг та бүхэндээ хүргэж байна.


Барууны хэв маягийн “үс засалт” / Иран 

Ираны засгийн газраас үндэснийхээ өв соёл, уламжлалыг хадгалж үлдэх зорилгоор иргэдийнхээ ямар хэв маягийн үс засалттай байхыг шийдвэрлэж өгсөн байдаг гэнэ. Энэхүү үс засалтын хэв маягийг дагаагүй бол тухайн салоны үйл ажиллагаа явуулах эрхийг хураан авч, хугацаа заахгүйгээр хаах арга хэмжээг авдаг байна. Ингээд Ираны засгийн газраас эрчүүдэд үсээ дээш нь арзайлгаж босгох хэв маяг болон ургуулахыг хориглосон байдаг бол эмэгтэйчүүдэд үсээ ардаа боохыг зөвшөөрдөггүй тухай “Telegraph” сэтгүүлд бичжээ.


Бохь / Сингапур 
Бохины худалдааг хориглосон хуулийг Сингапурын засгийн газраас 1992 онд гаргаж байсан бөгөөд энэ нь хүрээлэн буй орчноо цэвэр байлгах зорилготойгоор гаргасан хууль юм. Хуулийг мөрдөж эхэлсэн даруй хүмүүс бохь авахын тулд хөрш зэргэлдээ орноо зорих хэрэг гарч байсан бөгөөд энэ хууль олны дургүйг багагүй хүргэж байжээ. Хуулийг одоо ч нийтээр дагаж мөрддөг ба 2003 онд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу амны хөндийн эрүүл мэндэд хэрэгтэй импортлохыг зөвшөөрсөн зарим бохийг эмчээс очиж худалдаж авах ба энэ нь жороор олгогдох учиртай байдаг байна.


“Аватар“ УСК / Хятад 
Кино ертөнцийн дэлгэцийн шилдэг бүтээлүүдийн нэг “Аватар” (2009) киног Хятадын засгийн газраас кино театруудад гаргахыг хориглосон байна. Хэдийгээр киноны “2D” хувилбарыг гаргахыг хориглосон байдаг ч “3D” нь гарахад ч гэсэн хориг хэвээр байсан гэдэг. Найруулагч Жеймс Камерон киногоо сурталчилж Хятадад очихдоо Хятадын засгийн газраас гадаад кинонуудыг хориглох явдал байдаг ч “Аватар” киногоо хориглохгүй байхыг хүссэн байна. Энэхүү хоригийн цаана Хятадуудын үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг хүссэн санаа байдаг ч Жеймс Камерон кино ертөнц гэдэг зөвхөн үндэсний үйлдвэрлэлээр хязгаарлагдах ёсгүй гайхамшигтай ертөнц шүү гэдгийг эргэн нэг сануулаад өнгөрчээ.


Хутга / Их Британи 
Их Британий засгийн газраас гаргасан хуулийн дагуу иргэд ямар төрлийн хутгыг хэрэглэж болох тухай заалтыг нарийвчлан гаргасан байдаг байна. Тухайлбал 18 нас хүрээгүй иргэн хутга худалдах, олон нийтийн газар биедээ хутга авч явсан тохиолдолд тодорхой мөнгөн дүн эсвэл ялыг оноох тухай заажээ. Түүнчлэн хутгануудыг төрөл төрлөөр нь ангилж гаргасан байх ба үүнд аяны зориулалттай хутганаас эхлээд ахуйн маш олон төрлийн хутгыг хэрэглэж болох болохгүйгээр нь онцлон заасан байдаг байна. Энэхүү хуулийг гаргаснаар хутга, мэстэй холбоотой гэмт хэргийн гаралт эрс буурсан гэж үздэг ажээ.

Илгээх | 129 хүн уншсан | Бичсэн: Nomuna Nona

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (0) | :

Шинэ нийтлэлүүд

Кока коланы тухай 12 баримт

 Бидний амтархан уух дуртай хийжүүлсэн ундааны нэг бол кока кола билээ. Кока колаг дэлхийн өнцө...

Гиннесийн сонирхолтой дээд амжилтууд

Дэлхийн хамгийн их борлуулалттай бөгөөд тэр хэрээрээ хамгийн их хулгайд алдагддаг ном бол ...

Орон оронд хориотой байдаг хачирхалтай зүйлс №2

 Өмнөх нийтлэлийнхээ үргэлжлэлийг та бүхэндээ хүргэж байна.Барууны хэв маягийн “үс засалт...

Орон оронд хориотой байдаг хачирхалтай зүйлс №1

Дэлхий дээр санаанд багтамгүй маш олон хачирхалтай хуулиуд байдаг. Эдгээрээс түүвэрлэн засгийн газра...

"Флиндерс чейз" үндэсний цэцэрлэгт хүрээлэн

 Кенгуру /орчуулбал имж/ гэх зугаатай нэртэй нэгэн арлын баруун хэсэгт Австрали нутгийн хамгийн...

Гайхалтай байгалийн үзэгдэл /зураг/

 Бид бүхний амьдарж буй өлгий эх дэлхий маань өөрөө тэр аяараа гайхамшиг. Дэлхий дахинд өдөр бү...

Дэлхийн хамгийн том гол мөрнүүд

 АМАЗОНК     Энэ бол өөрийн сүр хүч, хурд, айдас түгшүүр, ширэнгэн ойгоороо...

Сонирхолтой амьдралын хэв маягтай хүмүүс

Заримдаа бид энгийн амьдралаас уйдах нь бий. Юу ч хиймээргүй санагдаж цагийг хий дэмий өнгөрүүлж бай...

Хамгийн зөрүүд 10 хүн

Хүн бүрийн зөрүүд зангийн тухай ойлголт харилцан адилгүй. Эх оронч сэтгэлээр зөрүүд зан гаргах нэгэн...

Түүхэн дэх хамгийн өндөр эрэгтэй хүмүүс

Хүн төрөлхтөний түүхэнд тэмдэглэгдсэн хамгийн өндөр биетэй хүмүүсийн биеийн хэт өсөлт нь өнчин тархи...

Санаанд оромгүй тохиолдлууд

 1.Нэг хvний амийг хоёр удаа аварсан залуу. Детройт хотын иргэн, 30 настай Жозеф Фиглок нэгэн у...

Сайн байна уу?

 Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ 7 хоногийн мэнд хүргэе. Удахгүй та бүхэндээ шинэ сонин сони...



Шинэ сэтгэгдлүүд

Тоолуур

Та миний 20515 дахь зочин боллоо. Баярлалаа :-)



:-)
 
xaax