Тавтай морилно уу!

Та бүхэнд дэлхий болон монголд байх сонин хачин буюу сонирхолтой зүйлүүдийг танилцуулах болно.

2014-04-24, 08:46

Санаанд оромгүй тохиолдлууд

 1.Нэг хvний амийг хоёр удаа аварсан залуу.
Детройт хотын иргэн, 30 настай Жозеф Фиглок нэгэн удаа гудамжаар алхаж явжээ. Олон давхар орон сууцны барилгын хажуугаар, мөрөөрөө алхаж явсан тvvний яг толгой дээр нь ой гарантай нэгэн хvvхэд унаж иржээ. Унасан, барьж авсан хоёрын аль аль нь гайхаж, балмагдаад өнгөрч. Харин дараа, туршлага муутай, залуухан эх нь өрөөнийх нь цонхыг хаахаа мартсанаас, мань хvv сониуч зандаа хөтлөгдөн, алхаж яваад, цонхоороо унан, Жозефийн ачаар амь гарсан байна. Vнэхээр гайхамшиг гэж vvнийг л хэлэх байх. Гэтэл яг хоёр жилийн дараа юу болсон гээч?

Өнөөх залуу маань ахиад л гэмгvй алхаж явтал, өндөр барилгын нэгэн цонхноос яг тэр хvvхэд дээрээс нь унаж иржээ. Аварсан авруулсан хоёр бага зэрэг цочирдсоноос, биш ямар ч гэмтэл аваагvй байна. Чухам гайхамшиг гэдэг нь энэ vv? Эсвэл зvгээр л сайхан тохиолдол уу? Ямар ч гэсэн ийм л юм болж дээ. 

2. Байгаа оносон сум
Генри Зигланд гэгч өөртөө итгэлтэй бардам нэгэн эр 1883 онд хайртай бvсгvйгээ хаяжээ. Сэтгэлийн гvн хямрал, амьдын хагацалдаа шаналсан бvсгvй амиа егvvтгэсэн аж. Тэгтэл, бvсгvйн ах гашуудаж хорссондоо Генриг алахаар шийдэж, гар буугаар тvvнийг эхэлж буудаад, “vхэтхийнн” унахыг нь хармагцаа, өөрийгөө хөнөөжээ. Харин дараа нь Генри Зигланд амьд гарч чадсан бөгөөд, сум, хацрыг нь шvргэж, ар талд нь байсан модны ишинд зоогдсон байж. Хэдэн жилийн дараа, муу ёрын модыг устгахаар шийдсэн Генри, хэт өргөн ишийг нь хөрөөдөөд хөрөөдөөд бараагvй тул тэсрэх бөмбөгөөр дэлбэхээр шийдсэн байна. Харин дэлбэрэлтийн vед, тээр жил тvvний хацрыг шvргээд, сайх модонд шигдсэн сум нь шидэгдэж, Генригийн яг толгойд тусан, амийг нь авчээ.  
3. Хоёр хvний нэг амьдрал
Ихрvvдийн амьдрал vргэлж л хэн бvхний гайхлыг төрvvлж байдаг, тэр тусмаа АНУ-ийн Огайо мужийн ихэр залуусых бvр ч хачирхалтай аж. Ихрvvдийг хэдхэн долоо хоногтой байхад нь эцэг эх нь хорвоогийн мөнх бусыг vзvvлжээ. Хоёр жаалыг өөр өөр айлд vрчлvvлсэн байна. vvнээс л гайхмаар тvvх эхэлжээ: Юуны өмнө, хоорондоо ямар ч холбоогvй, бие биенээсээ тэс өөр хоёр асран хамгаалагчид нь тэдэнд адилхан нэр өгсөн нь Жеймс байж. Хоёр хvv, өөрсдийгөө ихэр хэмээн төсөөлөө ч vгvй өсч том болсон агаад, аль аль нь дээд боловсрол эзэмшин, шугам зурагтаа гарамгай сайн болжээ. Ах дvvс амьдрлаа зохиож, гэр бvл болсон бөгөөд, хоюулангийн нь эхнэрийг Линда гэдэг байжээ. Тэдний аль аль нь хvvтэй болцгоож, нэг ихэр нь хvvдээ Жеймс Аллан гэдэг нэр өгсөн бол, нөгөөх нь бас л Жеймс Аллан гэж нэрлэж. Хэдэн жилийн дараа, ах дvvс эхнэрvvдээ хаяж, Бетти гэгдэх ижилхэн нэртэй хvvхнvvдтэй гэр бvл болжээ. Хоюулаа Той гэдэг нэг нэг нохойтой байсан гэнэ. Энэ мэтээр vргэлжлvvлбэл, дуусахгvй олон давхцал олдох биз ээ. Хамгийн гол нь ихрvvд маань, 40 насныхаа босгон дээр нэг нэгнээ олж, хязгааргvй баярласан бөгөөд, өнгөрсөн бvх хугацаандаа нэгнийхээ амьдралын тусгалаар хорвоогийн тоосыг хөдөлгөж байсандаа хамгийн ихээр гайхширчээ.
4. Хоёр хvний нэг vхэл
2002 онд 70 настай ихрvvд, Хойд Финляндийн нэг зам дээр, өөр өөр ослын vеэр, өөр цагт нас эцэслэжээ. Тэрхvv замд осол аваар бараг гардаггvй тул, нэг өдрийн дотор хоёр тохиолдсон нь замын цагдаа нарыг гайхахад хvргэжээ. Харин хохирогчид нь ихэр ах дvvс байсныг нь тогтоосон цагдаагийн офицерvvд, дээрхи явдлыг тохиолдол гэхээс өөр юу ч хэлж чадаагvй байна.

5. Нэг зvрхтэй хоёр
Ихрийн өрөөснvvд болох Жон, Артур хоёр бие биенээсээ 80 бээрийн алсад, тус тусынхаа гэр бvлтэйгээ амар сайхан амьдардаг байжээ. Тэгтэл 1975 оны 5-р сарын 22-ны vдэш тэдний цээж орчим нь хvчтэй өвдөж, аль алиных нь ар гэрийнхэн өөр өөр эмнэлэгт хvргэжээ. Харин ихрvvд яг нэг мөчид зvрхний шигдээсээр хорвоог орхисон байна.

6. Эдгар По-гийн зохиол амилсан нь
Алдарт зохиолч Эдгэр Погийн нэгэн романд, далайн шуурганд өртсөн, зочигчид, олон хоног салаар аялдаг тухай гардаг, бөгөөд, өлсөж туйлдсаны эрхэнд Ричард Паркер хэмээх өсвөр насны хvvг алж идсэн тухай гардаг билээ. Тэгтэл хэдэн жилийн дараа буюу 1884 онд шуурганаас амьд гарсан гурван хvнийг задгай далайгаас олж, аварчээ. Тэгтэл, тэд 4-vvлээ амьд гарсан бөгөө, өлсөхийн эрхэнд Ричард Паркер гэгдэх хvvг алж идсэн нь хожим тогтоогдсон байна. Харин Эдгар Погийн зохиолыг мэддэг хvн тэдний дотор ганц ч байгаагvй юм байна.

7. Амиа хорлохоор гурван удаа завдсан нь буюу нэг ламын тvvх
19-р зууны нэрт хөрөг зураач Joseph Aigner амиа егvvтгэхийг хэд хэдэн удаа оролдож байжээ. Тэрээр анх 18 насандаа, өөрийгөө хөнөөхийг завдсан бөгөөд, хаанаас ч юм нэгэн лам гарч ирээд, тvvнийг болиулжээ. Харин 22 настайдаа ахин амиа хорлох гэхэд нь өнөөх нууцлаг лам ахин зогсоосон агаад, найман жилийн дараа нэрт зураачий улс төрийн хилс хэргэр цаазлах гэж байхад нь сайх лам бас л оролцож, шийтгэлийг нь хөнгөлсөн байна. Харин 68 насандаа, Жозеф эцсийн эцэст амиа бvрэлгэсэн байна. Харин эцсийн замд нь vдэх ёслолыг өнөөх л нууцлагдмал лам хөтөлжээ. өнөөг хvртэл нэрийг нь мэдэх хvн ганц ч байхгvй тэр ламтан ямар учраас, тэр австрийн зураачид тийм их хайр энэрлийг vзvvлсэн юм бол?

8. Эцгийнхээ өмнөөс покер тоглоод хожсон нь
1858 онд Роберт Фоллон хэмээх покерчин эрийг 600 долларыг булхайгаар хожсон хэмээн ялагдал хvлээсэн этгээд нь буудан хөнөөжээ. Харин бооцооны мөнгийг хог дээр гаргахгvйн тулд хохирогчийн оронд хэн нэгэн тоглох ёстой баайсан золгvй эрийн суудалд хэн ч суухыг хvсээгvй тул, хэсэг залуус гудамжинд гарч, нэгэн хvvг хvчээр тоглуулахаар оруулж иржээ. Шинэ тоглогч залуу эцгийнхээ хожсон 600 доллар дээр нэмээд 2200-г хожоод байхад нь цагдаа нар очсон бөгөөд, гэмт хэрэгтнvvдийг баривчилсны дараагаар, хохирогчийн хамгийн дотны хvн нь болох хvvд нь хожлын 600 долларыг нь өгvvлэх шийдвэр гаргасан байна. Харин тэрхvv хожигч залуу нь мурийтэй тоглоомын донтой Роберт Фоллон хэмээх эцгийгээ 7 хоног гаран хараагvй байсан хvv нь байжээ.

9. Марк Твен болон сvvлт од Галлей
Алдарт зохиолч Марк Твен нь 1935 онд буюу Галлей сvvлт од Дэлхийн хажуугаар өнгөрөх мөчид мэндэлжээ. Харин тэрээр 1910 онд, Галлейг Дэлхийн орбитод ахин vзэгдсэн өдөр таалал төгссөн байна. Марк Твейн 1909 онд: “Миний бие энэ хорвоод Галлей одтой хамт ирсэн бөгөөд, дараа жил, тvvнтэй хамт буцна”- гэж зөгнөсөн байдаг.

10. Гал тэргэн дэх 3 vл таних хvн
1920 онд гурван англи эр, нэг гал тэрэгний нэг гупенд сууж явжээ. Аян замын уртад хоорондоо танилцахад, эхний эрийг Бинкхэм , хоёр дахийг нь Пауэлл, харин нөгөөхийг нь Бинкхэм-Пауэлл гэдэг болохыг мэдэцгээжээ. Англид улсад ховорхон тохиолддог дээрхи нэртэй залуус хоорондоо ураг төрлийн ямар ч холбоогvй байсан гэнэ.

11. Алуурчин-Таксины жолооч
 Бермудын арлуудын оршин суугч нэгэн залуу 1975 онд мотоцикл унаж яваад, таксинд мөргvvлж амиа алдсан байна. Тэгтэл яг нэг жилийн дараа, амь vрэгдэгчийн төрсөн ах нь яг тийм байдалтайгаар нөгөө ертөнцөд оджээ. Энэ тохиолдол гэж vv? Тэгвэл, тvvний ах нь яг тэр мотоциклийг нь унаж яваад, өнөөх л таксинд дайруулсан бөгөөд, хамгийн хачирхалтай нь, дvvг нь осолдох vед тэрхvv таксинд сууж явсан хvн нь хvртэл ахыг нь дайрах vед бас л зорчиж байж.

12. Нэг дугаарын өрөөнд орсон хоёр ноён Брисон
1950-иад оны сvvлчээр, Жорж Д. Бринсон гэгч эр ажил хэргийн айлчлалаар Кентукки мужид очихдоо, Brown Hotel гэх зочид буудалд саатжээ. Тэрээр 307 дугаартай өрөөний тvлхvvр авсан бөгөөд, буудлын vйлчлэгчийг дуудахад нь шууд л нэгэнд захидал өгсөн нь, тvvний нэр дээр байжээ. Яг тэр буудлын 307 тоотод тvvнийг орно гэдгийг нь захидлын эзэн урьдчилж мэдсэн гэж бvгд бодоцгоож байж. Тэгтэл тун удахгvй,  яг тэр өрөөнд нь тvvний амидаа, ноён Жорж Д. Бринсон хэсэг хугацаанд байж байгаад гарсан гэдгийг нь олж тогтоожээ.

13. Титаникийн тавиланг зөгнөсөн зохиол
1898 онд зохиолч Морган Робертсон, хvн төрөлхтний тvvхэн дэх хамгийн найдвартай, хvчирхэг Титан хөлөг онгоц мөсөн уултай мөргөлдөн, живдэг тухай гардаг  "Futility" /Ёроол/ хэмээх роман худалдаанд гарч эхэлсэн байна. Тэгвэл яг 13 жилийн дараа буюу 1912 онд хvн төрөлхтний тvvхэн дэх хамгийн найдвартай, бөх бат, хамгийн том хэмээгдэж байсан Титаник Хөлөг онгоц нь хамгийн эхний бөгөөд, хамгийн эцсийн аялалдаа гарч байхдаа, аврага мөсөн уултай мөргөлдөж, мянга мянган хvний амийг аван, мөнхийн харанхуйруу одсон билээ. Тvvгээр vл баран, зохиолд гардаг Титан онгоц нь 3000 зорчигчтой, 20 аврах завьтай байдаг бол, Титаник хөлөг 2207 зорчигч, 24 аврах завьтай байжээ.  

14. Алдагдсан ном эзнээ олсон нь
1920 онд Америкийн нэрт зохиолч Энн Пэришш Парист амарч байхдаа хуучин номны дэлгvvрээс, хvvхэд насандаа хамгийн их унших дуртай байсан “Жэк Фрост болон тvvний нөхөд” нэртэй хvvхдийн номыг худалдан авчээ. Авсан номоо Энн нөхөртөө vзvvлээд, балчир насандаа энэхvv номонд хичнээн их дуртай байснаа хэлж л дээ. Харин нөхөр нь номыг нээгээд, сvvлийн хуудсан дээр нь: “Колорадо Спрингс, Уэббер гудамж, 209Н, Энн Пэришш” гэсэн бичгийг олж уншжээ. Тэрхvv ном нь тэртээх он жилvvдийн алсад, Эннд байсан хувь нь дvрээрээ мөн байжээ.

15. Умберто хааны төгс хувилбар
Италийн хаан Нэгдvгээр Умберто, өдрийн зоогоо барихаар, Монца хотын нэгэн жижигхэн рестораныг яагаад ч юм сонгон оржээ. Эрхэм дээдэстний хоолны захиалгыг авахаар тус зоогийн газрын эзэн нь өөрийн биеэр ирж хvндэтгэл vзvvлсэн байна. Тэгтэл, рестораны эзнийг харсан хаантан маш их цочирджээ. Тvvний өмнө хаан өөрөө дvрээрээ зогсож байв. Рестораны эзэн царай, төрх, бие хаагаараа хаантай усны дусал мэт ижилхэн байв. Тэд ярилцсаны эцэст, хоюулаа 1844 оны гуравдугаар сарын 14-ний өдөр, нэг хотод төрсөн бөгөөд, Маргарита гэгдэх ижилхэн нэртэй гэргий нартай байсан байна. Тvvнээс гадна Умберт хааны титэм залах ёслол болсон өдөр, тэрхvv зоогийн газрын vvд хаалгыг нээсэн байжээ.
Хоёр залуугийн дvйцэл vvгээр дууссангvй ээ. 1900 онд, Нэгдvгээр Умберт хаан байнга vйлчлvvлэх дуртай зоогийн газрын эзэн бууны суманд өртөж, золгvйгээр амь vрэгдсэнийг сонсоод гашуудаж ч амжаагvй байхад нь мэргэн бууч бууч амийг нь хөнөөжээ.

16. Арвандөрөвдvгээр Людовик хааны час өдөр.
Францын ирээдvйн хаан агсан Людовика XVI-ийн хvvхэд байхад нь, сар бvрийн 21-ний өдөр хамгийн азгvй байх тул, сэрэмжтэй байхыг хувийн зурхайч нь сануулж байж ээ. Тиймээс Людовик хаан сар бvрийн 21-ий өдөр чухал ажил хэрэг огт төлөвлөдөггvй байж. Гэвч бvх зvйл хаанаас, өөрөөс нь л шалгаалах байсан шvv дээ. Тэгээд, 1971 онын есдvгээр сарын 21-нд хаан, хатан хоёр зуггтаах гэж байгаад баригдсан бөгөөд, тэр өдөр нь Франц улс хувьсгалт гvрэн болсон билээ. Харин 1973 оны нэгдvгээр сарын 21-нд Арвандөрөвдvгээр Людовик хааныг цаазаар авсан байна. 

Илгээх | 79 хүн уншсан | Бичсэн: Nomuna Nona

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (0) | :

Шинэ нийтлэлүүд

Кока коланы тухай 12 баримт

 Бидний амтархан уух дуртай хийжүүлсэн ундааны нэг бол кока кола билээ. Кока колаг дэлхийн өнцө...

Гиннесийн сонирхолтой дээд амжилтууд

Дэлхийн хамгийн их борлуулалттай бөгөөд тэр хэрээрээ хамгийн их хулгайд алдагддаг ном бол ...

Орон оронд хориотой байдаг хачирхалтай зүйлс №2

 Өмнөх нийтлэлийнхээ үргэлжлэлийг та бүхэндээ хүргэж байна.Барууны хэв маягийн “үс засалт...

Орон оронд хориотой байдаг хачирхалтай зүйлс №1

Дэлхий дээр санаанд багтамгүй маш олон хачирхалтай хуулиуд байдаг. Эдгээрээс түүвэрлэн засгийн газра...

"Флиндерс чейз" үндэсний цэцэрлэгт хүрээлэн

 Кенгуру /орчуулбал имж/ гэх зугаатай нэртэй нэгэн арлын баруун хэсэгт Австрали нутгийн хамгийн...

Гайхалтай байгалийн үзэгдэл /зураг/

 Бид бүхний амьдарж буй өлгий эх дэлхий маань өөрөө тэр аяараа гайхамшиг. Дэлхий дахинд өдөр бү...

Дэлхийн хамгийн том гол мөрнүүд

 АМАЗОНК     Энэ бол өөрийн сүр хүч, хурд, айдас түгшүүр, ширэнгэн ойгоороо...

Сонирхолтой амьдралын хэв маягтай хүмүүс

Заримдаа бид энгийн амьдралаас уйдах нь бий. Юу ч хиймээргүй санагдаж цагийг хий дэмий өнгөрүүлж бай...

Хамгийн зөрүүд 10 хүн

Хүн бүрийн зөрүүд зангийн тухай ойлголт харилцан адилгүй. Эх оронч сэтгэлээр зөрүүд зан гаргах нэгэн...

Түүхэн дэх хамгийн өндөр эрэгтэй хүмүүс

Хүн төрөлхтөний түүхэнд тэмдэглэгдсэн хамгийн өндөр биетэй хүмүүсийн биеийн хэт өсөлт нь өнчин тархи...

Санаанд оромгүй тохиолдлууд

 1.Нэг хvний амийг хоёр удаа аварсан залуу. Детройт хотын иргэн, 30 настай Жозеф Фиглок нэгэн у...

Сайн байна уу?

 Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ 7 хоногийн мэнд хүргэе. Удахгүй та бүхэндээ шинэ сонин сони...



Шинэ сэтгэгдлүүд

Тоолуур

Та миний 20507 дахь зочин боллоо. Баярлалаа :-)



:-)
 
xaax